Burtgel : Мөнгөн гүйлгээний тайлан бэлтгэх

Мөнгөн гүйлгээний тайлан бэлтгэх

Бусад мөнгөн бус хөрөнгийн ажил гүйлгээ нь тайлангийн хавсралт юмуу тодруулга болон орно.

Хамгийн эхний алхам болох мөнгөний өсөлт бууралтын тооцоолол нь энгийн боловч маш чухал тооцоолол юм. Энэ нь тухайн тайлант хугацааны мөнгөний эцсийн үлдэгдлээс өмнөх тайлант хугацааны мөнгөний эцсийн үлдэгдлийг хассантай тэнцүү. Мөнгөн гүйлгээний доод хэсэгт байрлах мөрнүүд нь уг тайлан зөв эсэхийг шалгахад дөхөмтэй байдаг.

Мөнгөн гүйлгээний тайланг бэлтгэхэд шаардлагатай мэдээллийг төрөл бүрийн эх үүсвэрээс авч болно. Үүнд: тайлант хугацааны эхний болон эцсийн харьцуулсан баланс, тайлант хугацааны орлогын тайлан шаардлагатай ба ялангуяа мөнгөн бус хөрөнгийн дансдын мэдээллийг орлогын тайлангаас авна. Тайланг бэлтгэхэд мөнгөн болон мөнгөн бус дансдыг шинжлэх шаардлагатай болдог.

Мөнгөн хөрөнгийн дансыг шинжлэх

Компаний мөнгөн орлого зарлагын гүйлгээ нь ерөнхий дэвтрийн мөнгөн хөрөнгө дансанд бүртгэгддэг. Мөнгөн хөрөнгийн данс нь ерөнхийдөө мөнгө хаанаас орж ирсэн, хаашаа гарсан тухай мэдээллийг харж болохоос гадна үндсэн үйл ажиллагааны, санхүүгийн, хөрөнгө оруулалтын алин болохыг эндээс ялгаж болно.

Зураг 1

Дээрх зурагт мөнгөн хөрөнгийн гол орсон орлого зардлыг бүлэглэн харуулсан байна. Бүх орлого зардлыг ерөнхийд нь ангилсан байна. Нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн программ нь дээрхийн адил ажил гүйлгээг төрлөөр нь нэгтгэн гаргах боломжтой байдаг.

Гэсэн хэдий ч мөнгөн гүйлгээний тайлан бэлтгэхэд дээрх зургаас ажил гүйлгээг үндсэн үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны, санхүүгийн үйл ажиллагааны гэсэн ангиллаар ангилах шаардлагатай.

Ингэсний үндсэн дээр дараах мөнгөн гүйлгээний тайланг гаргаж болно.

Мөнгөн бус дансдыг шинжлэх

Мөнгөн гүйлгээний тайлан бэлтгэх өөр нэг хандлага нь мөнгөн бус дансдыг шинжлэх явдал юм. Энэхүү хандлага нь компани мөнгөний орох болон гарах урсгалын дебит кредит бичилтийг хийхэд уг гүйлгээтэй холбоотой мөнгөн бус өөр дансны кредит дебит бичилт хийгддэг гэсэн нөхцөлд үндэслэдэг(дансны давхар бичилт). Энэхүү мөнгөн бус дансны ихэнх нь бэлэн мөнгөөр газар борлуулалт гэх мэт балансын дансууд байдаг. Бусад дансууд нь орлого зардлын дансууд ба эздийн өмчид эсвэл хуримтлагдсан ашиг дансанд хаагддаг. Жишээ нь үйлчилгээний мөнгөн борлуулалтын орлого нь хуримтлагдсан ашиг дансанд хаагдах Үйлчилгээний орлого дансанд бүртгэгдэнэ. Ерөнхийдөө бүх мөнгөн гүйлгээ нь балансын мөнгөн бус дансдад нөлөөлдөг. Иймд бид мөнгөний орсон гарсан урсгалыг балансын мөнгөн бус дансдын өөрчлөлтөөр мэдэж болно. Зөвхөн мөнгөн дансдыг шинжлэхээр хязгаарлагдахгүй юм. Дараах зураг нь мөнгөн хөрөнгийн данс болон мөнгөн бус балансын дансдын хоорондын чухал хамаарлыг харуулсан байна.

Тайланг бэлтгэхэд шаардлагатай мэдээлэл

Мөнгөн гүйлгээний тайлангийн мэдээллийг ихэвчлэн дараах гурван эх сурвалжаас авч болно. Үүнд:

1. Харьцуулсан баланс

2. Тайлант хугацаан дахь орлогын тайлан

3. Нэмэлт мэдээлэл зэрэг болно.

Харьцуулсан баланс нь мөнгөн бус дансдын тайлант хугацаан дах эхний болон эцсийн үлдэгдлийн өөрчлөлтийг тооцоход хэрэглэгдэнэ.

Тайлант хугацаан дах орлогын тайлан нь үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг тооцоход хэрэглэгдэнэ.

Нэмэлт мэдээлэл нь ажил гүйлгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл орох ба үүнийг мэдсэнээр мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө оруулалт санхүүгийн үйл ажиллагааг тайлбарлахад тустай юм.

Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээний тайлагнал

Үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээг хоёр аргаар тооцож болно. Үүнд:

1. Шууд арга

2. Шууд бус арга

Дээрх хоёр арга нь зөвхөн үндсэн үйл ажиллагааны хэсгийг гаргахдаа ялгаатай.

Шууд арга нь үндсэн үйл ажиллагаатай холбоотой гол гол мөнгөн орлого (жишээ нь худалдан авагчдаас төлсөн мөнгө) зарлагыг (жишээ нь бараа материал худалдан авахад төлсөн мөнгө) жагсаана. Нийт мөнгөн орлогоос нийт мөнгөн зарлагыг хасаж үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний дүнг олно. Зураг 2 нь мөнгөн гүйлгээний тайлан дахь үндсэн үйл ажиллагааны хэсгийн жишээ болно.

Шууд бус арга нь цэвэр ашгаа тооцоод дараа нь үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээнд хамааралтай зүйлсийг жагсаана. Энэ нь үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлого зарлага бүрийг нэг бүрчлэн харуулахгүй. Харин шууд бус арга нь цэвэр ашгийг цэвэр мөнгөн дүнтэй үндсэн үйл ажиллагаагаар тохируулна.

Шууд арга

Шууд аргаар мөнгөн гүйлгээний тайлан бэлтгэхдээ аккруэл сууриар бэлтгэдэг орлогын тайлангийн үзүүлэлтүүдийг мөнгөн суурьт тохируулна. Үндсэн үйл ажиллагаатай холбоотой орлогын тайлангийн дансдыг үүнтэй холбоотой балансын дансдын өөрчлөлттэй тохируулах нийтлэг хандлага нь дараах байдалтай байна.

Шууд бус арга

Шууд бус аргын тохируулгын нэгтгэл

Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны

мөнгөн гүйлгээний тайлагнал

мөнгөн гүйлгээний тайлан бэлтгэх гурав дах алхам нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээг тооцох явдал юм. Үүнийг тооцохдоо:

1) Бүх эргэлтийн бус хөрөнгийн данс

2) Хувьцаагаарх хөрөнгө оруулалт болон авлагын бичгийн одоогийн үлдэгдэл

Дараа нь эдгээр дансны өөрчлөлтийг өгөгдсөн мэдээллийг ашиглан мөнгөнд нөлөө байгаа эсэхийг тогтооно. Эдгээр шинжилгээний үр нөлөө нь мөнгөн гүйлгээний тайлангийн хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээний хэсэгт тайлагнагдана.

Хөрөнгө оруулалтын мөнгөн гүйлгээний тайлагнал нь шууд болон шууд бус аргаар адил байна.

Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг тооцоход хэрэглэгдэх мэдээллийг ихэвчлэн эхлэл болон төгсгөл баланс, орлогын тайлангаас авна. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг гурван алхмаар тооцно.

1) Хөрөнгө оруулалттай холбоотой дансдын өөрчлөлтийг тогтоох

2) Эдгээр өөрчлөлтийн шалгаанийг шинжлэн тайлбарлах

3) Эдгээрийн мөнгөн урсгалын үр нөлөөг тооцох

Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ

Мөнгөн гүйлгээний тайлан бэлтгэх дөрөв дэх алхам нь санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг тооцох явдал юм. Ихэнхдээ үүнийг эргэлтийн бус өр төлбөр (урт хугацаат өр болон бонд), эзэмшигчийн өмчийн дансны өөрчлөлтийг тооцох засаар олдог. Эдгээр дансуудад урт хугацаат өр төлбөр, өрийн бичиг, бондын өглөг, эздийн өмч, энгийн хувьцаа, хуримтлагдсан ашиг зэрэг хамаарна. Эдгээр дансны өөрчлөлтийг бусад мэдээллийг ашиглан мөнгөнд нөлөө үзүүлсэн эсэхийг тооцно. Шинжилгээний үр дүнг мөнгөн гүйлгээний тайлангийн санхүүгийн үйл ажиллагааны хэсэгт тайлагнана. Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг тайлагнах хэлбэр нь шууд болон шууд бус аргын хувьд ижил байна.

Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээг мөн гурван алхмаар тооцно.

· Санхүүжилттай холбоотой дансдын өөрчлөлтийг тооцох

· Дахин бичилтийг төсөөлөх замаар эдгээр өөрчлөлтийг тайлбарлах

· Эдгээрийн мөнгөний нөлөөллийг тайлагнах

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Туул (зочин)

сайн байна уу Таньд их баярлалаа хэрэгтэй зүйлийг олон нийтэд түгээж байгаад. Таньд ажлын өндөр амжилт хүсэе

Далай (зочин)

танд баярлалаа банкны чиглэлээр сурч байгаа оюутан байна.Ойлгомжтойгоор маш чухал мэдээлэл хүргэсэнд баярлалаа.Амжилт хүсье

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)